С.АМАРСАЙХАН: КАЗАХ ТҮМЭН УЛС, НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Казах үндэстний уламжлалт баяр болох олон улсын Наурызын баярыг угтсан "Домборын эгшиг 2019" хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож баяр хүргэн үг хэллээ.

Хотын дарга хэлсэн үгэндээ "Энд хүрэлцэн ирсэн казах түмний төлөөлөл та бүхэнд олон улсын Наурызын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Үе үеийн ажилч хичээнгүй казах түмэн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ Монгол Улсын болоод нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дурдахад таатай байна. Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Наурызын баяр бол казах түмний түүх, ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн уламжлуулдаг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. Нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ өнө эртнээс уламжлагдан ирсэн энэхүү баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцолсон юм.

Хүндэтгэлийн тоглолтод казах түмнээс төрөн гарсан шинэ залуу уран бүтээлчид болон Хурд хамтлаг, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцож ая дуугаа өргөлөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18