НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/18

Онцгой байдлын албан хаагчид дөнгөж сая галыг унтраалаа. Урьдчилсан байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан "Хоёр байрны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу" гэж үзэж байгаа юм байна. Мөн галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байдалтай. Зөвхөн гал гарсан өрөөнүүдэд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэллээ. Харин хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр "Гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсны дараа гал гарч эхэлсэн" гэдгийг хэллээ. Гэвч галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тогтоохоор ажиллаж байгаа юм.Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд яг одоо гал гарч байна. Тодруулбал, эдгээр хоёр байрны голд гал гарч, ойр орчимд нь маш их хэмжээний утаа суунагласан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр ч гал сөнөөх машин ирж галыг унтраахаар аврагчид ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт анх галын дуудлага 17.40 цагт анх галын дуудлага ирсэн байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18