Б.МАХБАЛЫН ШҮҮХ ХУРАЛ ГЭРЧ ДУТУУ ГЭХ ШАЛТГААНААР ХОЙШИЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/03/18

Б.Махбалд холбогдох шүүх хурал хойшиллоо. Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч өнөөдрийн хуралд гэрчээр гурван хүн оролцжээ. Тиймээс гэрч дутуу гэж үзэн, хуралдааныг хойшлуулсан байна.

Дараагийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлогдсон байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ЗТХЯ-ын сайд асан, төрийн нарийн, дэд сайд болон хэрэг гарах үед хамт байсан газрын дарга нарыг шүүх хуралд оролцуулах санал гаргаж байжээ.

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: -Хэрэгт Б.Махбалаас гадна хоёр хүнд холбогдох хэрэг үүсгэн шалгаж байсан. Прокурор тэр хоёр хүний хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон. Хэргийн анхнаас яригдаж байсан яллагдагчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсэн эдгээр шийдвэрүүдийн аль алийг нь бид хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг буюу ердийн хүн амины хэргийн ял шийтгэл 8-12 жил хорих ял. Харин 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг хүндрүүлэх нөхцөл буюу хүний амь насанд санаатай халдсан бол 12-20 жил хорих эсхүл бүх насаар нь хорих ял оноодог. Ял шийтгэлийн хувьд асар их ялгаатай гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18