Б.МАХБАЛЫН ӨНӨӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛД ДЭД САЙД АСАН Б.ЦОГТГЭРЭЛ ОРОЛЦОНО

О.Шүрэнцэцэг
2019/03/18

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Түүнийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган, шүүх юм.Түүний шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор ирсэн. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр товлогдсон хуралдаанаар хохирогчийн талаас 11 хүнийг гэрчээр дуудаж оролцуулах хүсэлт тавьснаар ийнхүү өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.Уг 11 хүнийг хэрэг гарах үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, ТНБД асан Ж.Бат-Эрдэнэ зэрэг хүмүүс бололтой хэмээн хардаж байсан.

Тэр нь ч үнэн бололтой. ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа ""Даваа гарагт шүүх хурал болно. Би очно. Нээлттэй болох шүүх хуралд бүгд очиж мэдэж байгаа бүхнээ хэлье. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийг багийг нь хуулцгаая" хэмээн бичжээ.Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралд тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл оролцох нь тодорхой юм байна. Харин бусад хүмүүс гэрчээр ирж мэдүүлэг өгөх эсэх нь тодорхойгүй байна.Шүүх хурлын мэдээллийг бид шуурхай хүргэх болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18