ЭКО АЛТАН ЗААМАР: КОМПАНИЙН УДИРДЛАГУУДААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/17

"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИ П.ТӨМӨРЦЭЦЭГ ГЭХ ХҮНИЙ НЭР ДЭЭР АНХ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЖЭЭ-

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Амиа алдагсадын хамгийн сүүлчийн иргэний цогцосыг өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт олж гаргаснаар, уурхайд хөл хорио тогтоогоод байгаа юм. "КАТ-374" загварын эксковатор, "КАТD8Т" загварын бульдозер дарагдсаныг авалгүй орхисон байдалтай байна.

Тус хэрэгтэй холбогдуулан "Эко алтан Заамар" ХХК буюу "Эко Алт" ХХК-ыг тойрсон хэл ам одоог хүртэл үргэлжилж буй. Харин прокурорын байгууллага хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тус хэргийн талаар мэдээллэхийг хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг шалгалтын процесс хаалттай, нууцлалтай явагдаж байна. Харин ослын газарт 259 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаас онцгой байдлын албан хаагчид эрсдэлтэй нөхцөлд, чадварлаг ажилласныг онцолж төр засаг нь шагнал урамшуулал гардуулсан. Гэвч амиа алдсан дөрвөн хүний ард өнчрөн хоцорсон ар гэр, үр хүүхдүүдийнх нь талаар өнөөдөр хэн ч сөхөж, хөндөж ярьсангүй. Харин компанийн зүгээс ар гэрийнхэнд нь тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдэг мэдээлэл гаргасан.

Тус компани нь "Алтайн хүдэр"-тай ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг нь Улаанбаатар нэг хаяг бүхий төв офистой болон бусад эх сурвалжаар батлагддаг тухай хэвлэлүүд дурдсан. Тодруулбал, Эко алтан заамар нь тус компанийн охин компани гэгдэж буй. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн одоог хүртэл тодорхойгүй байна. Компанийн ашиг хүртэгч, өмчлөгч эзэн нь 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар П.Төмөрцэцэг гэх хүн аж. Анх Улсын бүртгэлд 2013 оны зургадугаар сарын 19-ний өдөр Бариад овогтой Паламсүрэнгийн Төмөрцэцэг гэх хүний нэр дээр бүртгүүлж байжээ. Улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд "Эко-Алт" нэртэй байсныг "Алтан зааамар" болгон өөрчлөн бүртгүүлсэн байна.

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18