Ц.ЧИМЭДЦЭРЭН ТӨРИЙГ 13 ТЭРБУМААР ХОХИРООЧИХООД ХИЛ ДАВААД ЗУГТЖЭЭ

Н.Мижидмаа
2019/03/14

2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шүүхийн тогтоолд "…тус банкыг хувьчлагдахаас өмнө Ц.Чимэдцэрэн нарын учруулсан 13.5 тэрбум төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн хороонд, хувьчлагдсаны дараах 700 сая төгрөгийн хохирлыг шинэ худалдан авагч Хадгаламж банканд тус тус олгуулах…" гээд "…иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Төрийн өмчийн хорооноос 13.5 тэрбум төгрөгийг гаргуулж хохирогч Хадгаламж банкинд олгосугай" гэжээ. Банкыг луйвардсан уг хэрэгт 12 хүн оролцсон байдаг. Тэдгээрийн дотор Ц.Чимэдцэрэнгээс тухайн үед Хөвсгөл аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд пургон автомашин хандиваар авсан УИХ-ын гишүүн асан, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх байв. Ц.Чимэдцэрэн нь 2008 оны гуравдугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс 101.150.3 гэсэн зүйл заалтаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял авчээ. Харин тэрээр арван жилийн ялаас дөрвөн жилийн ялыг биеэр эдэлсэн байна. Тодруулбал 2012 оны 12 дугаар сарын 09-нд өршөөлийн хуулиар 10 жилийн ялаас гурван жилийг хасч тооцсон бол дахин гурван жилийн ял завшиж суллагджээ. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Р.Энхтайванаас тодруулахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нууц гэж мэдээлэл өгөхөөс цааргалав. Хуулийн байгууллагыг ажлаа хийхгүй ийнхүү янцаглаж байхад Ц.Чимэдцэрэн Монголоос оргон зайлаад дөрвөн жил болж байна. Уг нь Ц.Чимэдцэрэнг өр төлбөртэй гэх шалтгаанаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гадаадад зорчих эрхийг 2009 онд хаасан байдаг. Тэрээр 2015 оны 10-р сарын 17-нд Замын-Үүдийн боомтоор гарчээ. Харин түүний гэр бүлийн хүн болох "О" эх орондоо үлдсэн гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Одоог хүртэл тэрээр Монголын хилээр орж ирээгүй бөгөөд Ц.Чимэдцэрэнгийн гадаад паспортын хугацаа 2018 оны 06-р сарын 23-нд дуусчээ. Зариг.мн та бүхэнд тун удахгүй мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулж хүргэнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18