​МОНГОЛД 595 ББСБ БҮРТГЭЛТЭЙ БАЙГААГААС ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ 82 ББСБ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/03/13

Монголд өнөөдөр хамгийн өндөр хүүтэй бас хамгийн их орлого олдог хүмүүс бол ББСБ-ынхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Барьцаа хөрөнгө муутай, банкны шаардлага хангахгүй богино хугацаанд мөнгө шаардлагатай болсон жижиг бизнес эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй, хугацаа багатай нэг ёсны албан ёсны мөнгө хүүлэгчид хэмээгдсэн ББСБ-д хандахаас өөр аргагүй болдог. Гэтэл эдгээр ББСБ-уудын эзэд нь албан тушаалтан, улс төрчид бүр Монголын мөнгөний бодлогыг баригч Төв банкныхан, улсын өмчийн Хөгжлийн банкныхан байдаг гэхээр хаанаас санхүүждэг, ямар зорилготойг нь ойлгож ядах явдалгүй мэт.Тухайлбал өнөөдөр Монголд 595 Банк Бус Санхүүгийн Байгууллага бүртгэлтэй байгаагаас төрийн өндөр албан тушаалтны 82 ББСБ байна.Үүнээс УИХ-ын 4 гишүүн байгаа бөгөөд мөн Монголбанк, Төрийн Банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байгаа нь анхаарал татна.

Тодруулбал :
1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн "Гэрэлфинанс" ББСБ
2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн "Бүрэнтөгрөг" ББСБ
3. Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын "Женералфинанс" ББСБ
4. Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын "Ялгуулагч" ББСБ
5. Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын "Баруун-Урт хөгжил" ББСБ
6. Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы "Бат энд инвест" ББСБ
7. Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын "Арвис-Итгэл" ББСБ
8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн "Болд кредит" ББСБ ( П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)
9. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Капитал премиум" ББСБ
10. УИХ-ын гишүүн Л.Энхболдын "Ирээдүй Инвест" ББСБ
11. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын "Газар капитал партнерс" ББСБ
12. Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн "ТА финанс" ББСБ
13. Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн "Трасткапитал" ББСБ тус тус байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18