АРВАНХОЁРДУГААР САРД АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/03/13

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 01.56 цагт алга болсон 28 настай, эрэгтэй Ө-г эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан ч дахин эхлүүлсэн байна. Тодруулбал, тухайн өдөр иргэн Ө нь хамгийн сүүлд шатахуун түгээх станцын сахиул Ц-ийн гэрээс гараад сураггүй алга болжээ.

Ө-ийн ар гэрийнхэн маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар арванхоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.

Эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учир ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн, эрлийн ажиллагааг зогсоосон байна. Гуравдугаар сарын 12-ны өдөр ар гэрийнхнийх нь зүгээс Ө-г дахин эрэн хайх хүсэлт гаргаснаар Онцгой байдал болон цагдаагийн байгууллагын нийт есөн хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18