ТУРК УЛСАД БУУДУУЛЖ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ШАРИЛЫГ ХЭЗЭЭ АВЧРАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/03/13

Ийм нэгэн харамсалтай мэдээ байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу монголчуудын нэрлэж заншсанаар эмэгтэйчүүдийн баярын өдөр Турк улсад ажиллаж амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ.

Одоогоор тодорхой болоод байгаа мэдээллээр түүнийг хамтран амьдрагч нь буудаж хөнөөсөн бөгөөд сэжигтэн залууг Туркийн цагдаагийнхан баривчилж мөрдөн шалгаж эхэлжээ.

Талийгч монгол эмэгтэй хэн болох, сэжигтэн аль улсын харъяат хэн бэ гэдэг нь одоогоор нэр устай нь мэдээлээгүй байгаа бөгөөд эмэгтэйн ар гэрийнхэн талийгаачийн талаарх мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг хүсч байгаа аж.

Энэ хэрэг явдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Ар гэрийнхэн нь энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөө талаасаа хувь хүний нууцтай холбоотой асуудал. Хэрэг явдлыг холбогдох байгууллагууд дөнгөж шалгаж эхэлж байгаа" гэдгийг тодотгов.

Түүнчлэн талийгаачийн шарилыг эх оронд нь хэзээ авчрах нь мөн тодорхойгүй байгаа аж.Хоёр улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ.Хэрэг явдлын талаар тодруулж эргэн мэдээлэх болно.

Дашрамд дурдахад 2017 оны тавдугаар сард Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал угарч байсан удаатай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18