НЭГ НАСТАЙ ХҮҮХДЭЭ АЛГА БОЛСНЫГ МЭДЭЭГҮЙ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/13

Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хараа хяналтгүй ганцаараа явж байсан нэг настай эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс 16.00 цагийн орчимд олжээ.

Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийнхээ нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн бусад цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн байжээ. Гэтэл дээрх хугацаанд хүүгийн ар гэрийнхэн нь цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид асарч, орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн аж. Тэд хүүгийн эцэг эхийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч ар гэрийнхэн нь олдоогүй учраас хүүг тухайн өдрийн 23:30 цагт "Хүүхдийн тусламжийн 108 төв"-д хүлээлгэн өгчээ.

Гэтэл хүүгийн эцэг эх хүүхдээ алга болсныг өчигдөр /2019.03.11/ орой мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Дээрх хэргийн шалтгааныг тодруулахад хүүгийн эцэг эх салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг аж. Хүүгийн аав нь тухайн өдөр "Ээж нь аваад явсан биз" хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18