ОСЛЫН ГАЗАР АЖИЛЛАСАН ОНЦГОЙГИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫГ ӨНӨӨДӨР ШАГНАНА

О.Шүрэнцэцэг
2019/03/13

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууулдаг "ЭКО АЛТАН ЗААМАР" компанийн уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж амь насаа алдсан.ОБЕГ-ын албан хаагчид ослын газарт есөн өдрийн турш хүнд нөхцөлд ажилласнаар осолдсон иргэдийн цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин "Онцгойгийн албан хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Дахин нуранга үүсэх нөхцөлд байдалд ажиллаж байна" гэсэн байдаг.

Харин ослын газар ес хоногийн турш ажилласан аврагч З.Гүррагчаа "Шумбагчдын хувьд шороотой ус залгиж, шороотой усаар амьсгалж байсан. Нэг шумбагч ороод 30 минут шумбачихаад гараад ирэхээр дараагийн шумбагч нь нойтон хувцсыг нь сольж өмсөөд ордог. Дахиад хөрсний нуралт үүсч мэдэх эрсдэлтэй, том том мөс хөвсөн, үзэгдэх орчин огт байхгүй, маш их хүйтэн нөхцөлд ажилласан" хэмээн ярьсан юм.Тэгвэл ослын үеэр ажилласан ОБЕГ-ын ажилчдыг өнөөдөр Шадар сайд хүлээн авч уулзахаар болжээ. Ингэхдээ зарим албан хаагчдыг урамшуулж, шагнал гардуулах юм байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа 12.00 цагт Шадар сайдын өрөөнд болох аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18