Н.НОМТОЙБАЯР: 400 САЯ.АМ ДОЛЛАРАА ТӨЛӨӨД АВ З.ЭНХБОЛД: Н.НОМТОЙБАЯРТ МӨНГӨ ӨГӨХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/03/07

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын эзэмшдэг Цагаан суврагын ордыг тэрээр онцлон жишээ татаж ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тэрээр "Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн хамгийн эхэнд байгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордуудыг улсын мэдэлд буцаан авах гэдэг үгтэй тэр томъёололыг би маш сайн санаж байгаа юм. Буцаан авна гэдэг бол улсын мэдэлд байсан зүйлээ буцаан авна гэсэн үг. Тэрний дагуу авна. Луйврын замаар авсан 400 орчим ордын тухай яригдаж байгаа юм. Түүнд элс хайрга түгээмэл тархацтай ордууд байна. Асгатын орд, Салхитын мөнгөний орд , Цагаан суваргын орд, Эрдэнэс таван толгой гээд хувьд ашиглуулдаг ордууд байгаа. Энэ болгон улсад очно. Луйврын замаар 1997 оны хуулийг ашиглаж авсан. 1997 оны хууль бол хоосон газар дээр хайгуул хийдэг зөвшөөрөл өгдөг болохоос юмтай газар дээр зөвшөөрөл өгөхгүй хууль байсан. Цагаан суваргын ордын жишээн дээр маш тодорхой ярихад бид цагаан суваргын ордыг буцаан авахын тулд мөнгө төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 400 гаруй ордын алинд ч уурхай баригдаагүй байгаа. Улс өмчөө авна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өмнө нь Цагаан суврагын ордыг буцаан авах асуудлаар ингэж ярьжээ.

Цагаан суваргын ордыг төр буцаан авна гэж байна. Та энэ ордод хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-"Цагаан суваргын ордыг авна гэж байгаа бол ав. 400 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн үйлдвэр нь баригдаад үйл ажиллагаа нь яваад л байгаа шүү дээ. Би тэр компанийг төлөөлөөд байх нь хаашаа юм. Ажлын хэсэг гараад хуулийн дагуу шийдэхэд болно. Гагцхүү миний шаардаад байгаа зүйл бол яг энэ асуудал дээр тулгуурлаад ямар зарчим барих гээд байгаа юм. Оюутолгойн 66 хувийг ч гэсэн ав л даа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18