АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ЦУЦАЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/07

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төв дээр өнөөдөр /2019.03.06/ ажиллалаа.Автотээврийн үндэсний төв нь улс, хот хоорондын ачаа, зорчигч, жуулчин, шуудан, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг явуулдаг.

Өнөөдрийн байдлаар Автотээврийн Үндэсний Төвийн мэдээллийн санд 970880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 871350 автомашин, 99530 механизм, мотоцикл, үүний 501934 нь нийслэлд, 369692 нь орон нутагт бүртгэлтэй. 2018 онд авто ослоор 562 хүн нас барж, 20435 хүн бэртэж гэмтсэн харамсалтай тоо баримт ч байна. Энэ нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, хариуцлагагүй жолоочийн үйлдэл, автозамын эвдрэл, гэмтэлтэй холбоотой юм.Салбарын сайд тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслээр үйлчлэх, чадварлаг мэргэшсэн жолоочийг сайтар бэлтгэх, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг илүү сайжруулах, камержуулах, зорчигч тээврийн хэрэгслүүдэд дохиолол, хурд хэмжигч, GPS төхөөрөмж суурилуулах, автотээврийн улсын үзлэгт орж буй тээврийн хэрэгслийн техникийн шаардлага стандартыг хуулийн дагуу чанд мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.Мөн Тавантолгой-Гашуун Сухайтын нүүрсний уурхайн тээвэр, зохион байгуулалтад онцгой анхаарахыг сануулж, "С" зөвшөөрөлтэй холбоотой болон тээвэр зохион байгуулалтын асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг томилж, тусгай журмаар зохицуулахаар боллоо. Түүнчлэн автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18