ЦАХИМ ТОГЛООМОНД ДОНТСОН ЗАЛУУ НОЙЛЫНХОО ӨРӨӨНД ӨӨРИЙГӨӨ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/07

Цахим тоглоомыг хэт олон цагаар тоглож улмаар донтож эхэлсэн иргэд огцом ууртай болох, биеэ хянах чадваргүй болох, сэтгэл гутралд өртөх гэх мэтчилэн тоочоод байвал маш олон сэтгэл зүйн өөрчлөлтүүд бий болж эхэлдэг байна.Манай улсын цахим хэрэглээ хэтэрхий хавтгайрч, бага насны болон өсвөр үеийнхэн хичээл хийхгүй чөлөө цагаа зөвхөн гар утас компьютертэй нөхөрлөн өнгөрөөх болжээ. Сэтгэл зүйчид цахим тоглоомонд донтогчдын тоо улам л өссөөр байгаа талаар анхааруулсаар байгаа ч эцэг эхчүүдийн анхааралд хүрэхгүй байсаар байгаа юм.

Хамгийн харамсалтай нь цахим тоглоомонд донтсон 26 настай залуу өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух эрэгтэй 26 настай иргэн өөрийгөөнхөө гарын судсыг ханаж, хоолойгоо боож нас барсан байжээ. Нас барсан залуу өдрийн 12:55 цагт өөрийгөө егүүтгэхийн тулд нойлынхоо өрөөнд гутлынхаа үдээс ашиглан хоолойгоо боосон гэх ба баруун гарын шууны доод хэсгийг зүсэж судсаа ханасан байсан аж.

Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад талийгаач гэртээ ганцаараа байсан гэх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд талийгаач цахим тоглоомонд донтсон байсан нь илэрчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд та бүхэн өөрийн бага насны, өсвөр насны хүүхдүүдэд ухаалаг утсыг хэт олон цагаар хэрэглүүлэхгүй байх, цахим тоглоом тоглохгүй байхыг өдөр бүр анхааруулах, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааг нь тогтмол хянах зэргээр хуулийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хараа хяналтай сайжруулахыг зөвлөж байна. Бага насны хүүхэд хэт олон цаг цахим тоглоом тоглож байгаа ажиглагдвал сэтгэл зүйчид хандаж зөвөлгөө авахыг анхааруулж байна

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18