Д.БАЯРМАГНАЙ: 60 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР 1400 АЛБАН ТУШААЛТАНГ ШАЛГАЖ БАЙГАА

О.Шүрэнцэцэг
2019/03/07

Нийслэлийн прокурорын газрын дарга Д.Баярмагнайтай манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Худалдаа хөгжлийн банкны хоёр захирал мөн Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг зургаан цагийн хугацаатай саатуулсан. Эдгээр хүмүүсийн прокурорын зөвшөөрлийг сунгах уу?

-Эрүүгийн Цагдаагийн албанаас нэр бүхий дөрвөн хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан байгаа. Хойшлуулшгүй Баривчлах ажиллагаагаа прокурорт танилцуулж, прокурор баталсан. Хуулиндаа прокурор батлаад даруй шүүхэд баривчлах тогтоолийг хүргүүлэх ёстой. Ингэснээр шүүхийн зөвшөөрлөөр явагдах ёстой асуудал. Шүүхэд тогтоолыг хүргүүлсэн. Шүүхээс хойшлуулшгүй ажиллагааг 48 цаг баривчлах шаардлагагүй юм байна гээд сулласан гэсэн мэдээллийг сая авлаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК-тай холбоотой асуудлаар 2017 онд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон Эрдэнэтийн 49 хувийн асуудал цагдаа прокурорын шатанд нөлөөлөлтэй байсан гэсэн мэдээллийг өгсөн. Ямар учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бэ?

- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахтай холбогдолтой асуудлыг хэрэгсэхгүй болгож хаасан зүйл огт байхгүй. Энэ хэрэг дээр хоёр байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал ЦЕГ, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажлын хэсэг шалгаж байгаа. Ерөөсөө энэ хэргийг хаасан түдгэлзүүлсэн зүйл огт байхгүй.

Ялангуяа таны нэр дурдагдаад байсан учраас л асууж байна?

- Албан тушаалтнуудын хэргийг хааж татгалзсан зүйл бол байдаг. Энэ хэрэг дээр намайг байсан мэт мэдээллүүд байдаг. Тухайлбал нийслэлийн прокурор Д.Баярмагнай энэ асуудлыг татгалзуулж шийдвэрлэсэн гэсэн мэдээллүүд бий. 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр би энэ албан тушаал дээр томилогдсон. Өмнө нь хянагдаж байсан хяналтын прокурорын шийдвэр байсан юм.

Ямар нөхцөлд хойшлуулшгүй ажиллагаа гэдэг вэ? Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад эрүү үүсгээд яллагдагчаар татаж байгаа юм уу?

- Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт ирүүлсэн байна.

Прокурор шийдээгүй байхад шүүхээс яллагдагчаар татчихаж байгаа юм уу?

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал тусдаа асуудал. Хойшлуулшгүй баривчлах нь шүүхийн шийдвэрээр явагдах ёстой. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал чинь бас тусдаа процесс. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал нь үйл баримтаар нотлогдсон байхыг хууль шаардаж байгаа. Үүний дагуу прокурор саналыг хүлээн авсан. Хяналтын үйл ажиллагаагаар цаашид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон эсэхийг хэрэг материалтай танилцаж байж шийдвэр гаргана.

ХХБ-ны удирдлагууд болон Монголын зэс корпорацийн удирдлагыг яллагдагчаар татах санал танайд ирчихээд байгаа юм байна. Тийм үү?

Тиймээ, ирчихсэн

Хэчнээн хоногт шийдвэрлэх ёстой байдаг вэ?

-14 хоног байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан саналыг заавраар гаргадаг. Ямартай ч заавраараа 14 хоног байдаг. Гэхдээ үүнийг хяналтын прокурор гаргадаг. Одоо бол надад ингэ тэг гэж үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. Прокурор бол өөрөө хараат бие даасан шийдвэр гаргадаг ийм субъект. Тийм болохоор хяналтын прокурорын шийдвэр гарах байх.

Гавьяат хуульч цагдан хорих байранд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 48 цагийн хугацаатай хориход хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна.Ямар учраас 48 цагийн хугацаатай барьж хорьсон бэ?

- Талийгаачийг хоёр хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн татсан. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саяхан болсон үйл ажиллагаатай адилхан Л.Бямбаа гэдэг хүнийг баривчилсан байсан. Холбогдох баримтыг даруй шүүхэд хүргүүлнэ гэсний дагуу шүүхэд хүргүүлсэн байсан. Тухайн үе амралтын өдөр таарсан байсан. Тэр утгаараа хагассайн өдөр шүүхийн шийдвэргүйгээр хойшлуулшгүй 48 цагийн хугацаатай баривчилж болдоггүй хуулийн зохицуулалттай. Тийм учраас прокуророос суллах зөвшөөрөл аваад очиход ийм харамсалтай зүйл болсон байсан.

Уржигдар Жастын Ш.Батхүү нарын хүмүүсийг шүүхийн анхан шатны хэлэлцүүлгээр хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтад буюу прокурор руу шилжүүлсэн. Энэ хэрэг дээр ямар ажиллагаа явуулах вэ?

-Шүүгчийн захирамж шийдвэр нь одоогоор хараахан ирээгүй байна.Тодорхой хугацаа байдаг. Тэр хугацаандаа ирэх байх. Ирэхээр нь тухайн шүүгчийн тогтоол шийдвэрийг харна. Ямар баримт нотолгоогоор буцаах болсныг харж байж бид шийдвэр гаргана.

ЖДҮХС-аас зээл авсан зургаан гишүүнийг танайх шалгаж байгаа. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй. Бүрэн эрхтэй нь шалгаж байгаа юу?

-Энэ асуудлаар АТГ сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлаар дурдсан. Тухайлбал нэр бүхий дөрвөн гишүүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаагүй. Дуудуулж байж гурван гишүүн нь танилцсан. Нэг гишүүн нь буюу Д.Солтан гишүүн хөдөө эсвэл гадаадад ажлаар явж байна гэсэн шалтгаанаар ирж танилцсан байдаг. Хамгийн гол нь энэ гэмт хэрэг нь санхүүгийн гэмт хэрэг учраас данс санхүүгийн зүйлтэй танилцах асуудлууд байдаг.

Зургаан гишүүний хэд нь тогтоолтойгоо танилцсан бэ? Хэн гэдэг хоёр гишүүн тогтоолтойгоо танилцаагүй вэ?

-Бүгд танилцсан. Үлдсэн дөрвөөс гурав нь танилцаад нэг нь танилцахгүй байгаад байсан. Одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа.

Энэ хэрэг дээр нэг ойлгомжгүй асуудал байна.Шүүхэд шилжүүлбэл бүрэн эрх нь тээглэх үү?

- Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ганц шалтгаан санхүүгийн холбогдолтой гэмт хэрэг учраас бүрэн эрхтэй хүний санхүүгийн асуудалд орох шаардлагатай. Гэхдээ хуулиараа дансны гүйлгээ нь хамгаалагдсан байдаг учраас тэдгээрийг үзэж болдоггүй. Тийм учраас л бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гээд байгаа юм. Дээр нь АТГ-ын мөрдөгч нарын хэлээд байгаа шиг дуудаад цаг тухайдаа ирэхгүй. Тийм учраас шалгалтын явцыг удаашруулж байна. Энэ байдлаараа л хэцүү байна.

Зээл авсан гишүүд өөр зөндөө байгаа. Эдгээр зургаан гишүүн бусдаасаа юугаараа ялгаатай гэж түрүүлж оруулж ирж байгаа юм бол?

-Нэгдүгээрт мөрдөх байгууллагын боловсон хүчний асуудал байна. АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий хорин хэдэн л мөрдөн байцаагч нар байгаа шүү дээ. Тухайн мөрдөгч нар ганц хэрэг дээр ажиллаж мөрдөн шалгадаггүй. 3 сая иргэний үйлдэгдсэн авилга албан тушаалын холбогдолтой хэргүүдийг шалгаад явж байгаа. ЖДҮ-ийн хэрэг дээр хэдэн тооны мөрдөгч нар ажиллаж байна.Хяналтын прокурорууд ч цөөхөн тооны прокурорууд ажиллаж байгаа. Тэгээд энэ хүмүүсийг шалгахаар цар хүрээ маш өргөнтэй байдаг. Энэ утгаараа эхнээсээ нотлогдож тогтоогдсон хэргүүдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хуулийн зохицуулалттай. Үзэж шалгаж нотлогдож тогтоогдсон хэргүүдийг бид нар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан л асуудал байгаа.

Дараагийн гишүүдийн асуудал орж ирэх үү? Яллагдагчаар татах талаар?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. Тэр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг үйл баримтаар нотлоход хэцүү шүү дээ. Маш олон ажиллагаанууд хийгдэнэ. Энэ нь болоогүй байхад прокурор дүгнэлт хийгээд өөрчилж яриад байгаа мэт ойлголт нийгэмд төрчихнө. Тиймээс хэргийн талаар ажиллагааг олон нийтэд өгөх нь өөрөө зохимжгүй асуудал.

60 тэрбумын хэрэг юу болж байгаа вэ?

-За 60 тэрбумын хэрэг мөн л мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа.

Үүнтэй холбогдуулаад хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ?

-Энэ хэрэгт 1400 гаруй төрийн албан тушаалтнуудыг буюу 2016 оноос хойш томилогдсон мэргэжилтнээс дээгүүр албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Энэ хугацаанд маш олон мөрдөгч нарыг гаргаж өргөн цар хүрээтэй шалгаж байгаа.

Хууль хяналтын байгууллагынханг солих асуудал байна. Болохгүй байна гэдэг шүүмжийг иргэд, УИХ-ын гишүүдээс яриад байна.Үнэхээр хууль хяналтын байгууллага авилгад идэгдчихсэн юм уу?

-Би бол энэ асуудалтай санал нийлэхгүй байгаа.Бид хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлж байгаа. Хуульд цагаан дээр хараар бичсэн прокурор гэдэг албан тушаалтан эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ийм субъект. Мөрдөх байгууллагуудад явуулж байгаа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан журмын дагуу явж байгааг бид хянах үүрэгтэй. Үүнийхээ дагуу хуулийн шаардлагыг тавиад мөрдөн байцаалтын процессыг удирдах албан тушаалтны хувьд хуулийн шаардлагаа тавьдаг. Ингээд тавихаар прокурор буцаачихлаа гэсэн байдлаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл яваад байна. Энэ чинь хуулийн шаардлага шүү дээ. Хуульд заасан ажлаа хийхээр дайралтууд ирж л байна. Ямарваа шийдвэр хоёр талтай гардаг. Нэг нь гомдож нөгөөх нь баярладаг учраас гомдсон тал нь үгүйсгэж хэн ч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 7 цагийн өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 8 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 10 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 10 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 11 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 12 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 13 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 13 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана Өчигдөр
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд Өчигдөр
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр