Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хоёрдугаар багийн малчин Мөнхбатын хотонд найман хөлтэй ишиг өнгөрсөн сарын 27-нд гарсан байна. Анх ишиглэсэн зусаг ямаанаас ихэр ишиг гарсны нэг нь найман хөлтэй байсан гэж малчин нь ярилаа. Ишиг дөрвөн хөлөөрөө явж байсан бөгөөд эзэн малчин нь гэдсээсээ гарсан дөрвөн хөлийг дээш нь сойгоод уясан боловч гурав хоногийн өмнө үхжээ. Ураны хор нөлөөгөөр гурван хөлтэй тугал, нүцгэн үсгүй мал, найман хөлтэй ишиг гарч байна гэж орон нутгийнх нь малчин хэлж байна. Ишигний талаарх дуудлагыг сумын засаг дарга, мал эмнэлгийнхэнд хэлсэн боловч тоогоогүй ажээ
.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна