ТАНИЛЦ: ХУУРАМЧ БИЧИГ ҮЙЛДЭЖ УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН КОМПАНИУД

Н.Мижидмаа
2019/03/01

Сангийн яамнаас шалгахад улаан буудай тарьсан нэрийдлээр зээл авч улсад хохирол учруулсан компаниудыг танилцуулж байна.

Урамшуулал авсан ААН, иргэдийн мэдээллээс харахад улаанбуудай тарьсан ААН-үүд нь өөрсдийн гурилын үйлдвэрт /харилцан хамааралтай ААН-үүдийг оруулаагүй/ 2013-2017 оны хооронд 38.1 мянган тонн улаанбуудай нийлүүлж 2.7 тэрбум төгрөгийн урамшууллыг авсан байна. Тус аж ахуйн нэгжүүдийн өөрийн гурилын үйлдвэртээ тушаасан улаанбуудайн хэмжээг тогтоохдоо зөвхөн толгой компаний захирал болон тариалангын бригадын дарга /нэг компанийн ажилтан хооронд/ хооронд байгуулсан гэрээг үндэслэн урамшууллын хэмжээг тогтоосон байна. Тус сангийн ажилтнууд нь урамшуулал авахаар хүсэлтээ ирүүлсэн ААНүүдийн мэдээллийг зөвхөн гурилын үйлдвэртэй тооцоо нийлсэн акт, байгуулсан гэрээгээр баталгаажуулж байгаа нь урамшууллыг хуурамч материал бүрдүүлэн авах, ААН-үүд өөрсдийн гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн хэмжээг хуурамчаар өсгөж урамшуулал авах өндөр эрсдэлтэй байна.

Өөрийн гурилын үйлдвэрт буудай нийлүүлсэн ААН-үүдийн мэдээ

/Жич: Нэг эзэмшигчтэй боловч нэр өөр ААН-үүдийн мэдээллийг хамруулаагүй болно./ Өмнө хийгдсэн шалгалтын тайлангаас үзэхэд 30 ААН хуурамч баримт бүрдүүлэн улаанбуудайн урамшууллаас 561.1 сая төгрөг авсныг тогтоож эргэн төлүүлэх талаар акт үйлдсэнээс 405.1 сая төгрөгийг буцаан төвлөрүүлж 145.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх зөрчлийг судлан үзэхэд, тухайн ААН-үүд нь гурилын үйлдвэрүүдтэй буудай нийлүүлэх гэрээг байгуулан сангаас урамшууллыг авсны дараа тодорхой шалтгаануудын улмаас гэрээний үүргээ зөрчиж гурилын үйлдвэрүүдэд тохирсон буудайгаа нийлүүлээгүй байна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18