ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХАД ГАНЦ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Н.Мижидмаа
2019/02/28

Гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхэлж нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут, сав хэрэглэхийг хориглоно.

Хориглохдоо бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлах юм.

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг хориглосон.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг БОАЖЯ, ГЕГ, МХЕГ хяналт тавьж ажиллана.

Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг 0.035 мм-ээс нимгэн хальсан уут буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын, 100-ын цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглээнээс хасах юм байна.

Харин 0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут болоод хүнсний скоч хэрэглэхийг хориглохгүй аж. Үүнийг тодруулбал "Е март", "Миний дэлгүүр" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдан авагч өөрийн хүссэн хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүнээ савлаж авахад бэлдсэн, тасалж авах зориулалт бүхий нийлэг уутыг хэрэглээнээс хасахгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр