ХЭРЛЭН ГОЛЫН МӨС ЦӨМӨРЧ 11 ЗОРЧИГЧТОЙ АВТОБУС ОСОЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/27

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн "Энх зуслан" хэмээх аймгийн төвөөс баруун зүгт 25 километр, сумын төвөөс баруун зүгт 12 километрт орших газар Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан "Истана" загварын бага оврын, автобус 11 зорчигчтой Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн оройн 21:25 цагт хүлээн авжээ.

Дуудлага авсан даруйд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн найман алба хаагч, нэг автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, таван минутын дотор татан гаргасан талаар ОБЕГ мэдээлэв.Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18