ТАЛИЙГААЧ Л.БЯМБААГ АМИА АЛДАХААС ӨМНӨ ХОРИХ АНГИАС ХЭН АВЧ ГАРАВ?

О.Шүрэнцэцэг
2019/02/27

Хоёрдугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид 00:15 цагт камерын өрөөнд шүүгч амиа хорлосон харамсалтай хэрэг болж, олны анхааралд байна.

Талийгаач Л.Бямбааг "Салхитын мөнгөний орд"-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан гэх мэдээллийг холбогдох байгууллагууд мэдээлсэн. Талийгаач өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан гэх. Ингэхдээ хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан аж.

Харин талийгаачийг нас барахаас нэг цагийн өмнө түүнийг гадуур байцаасан гэх мэдээлэл байгаа юм. Гадуур байцаахдаа нийт гурван цаг байцаасан аж. Түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаагаар хорихоор авч ирсэн учраас зөвхөн АТГ-ын Мөрдөгч нар онцгой тохиолдолд гадуур байцаах эрхтэй байдаг юм байна. Талийгаачийг хэн авч гарч, ямар байдлаар байцаасан талаар мэдээлэл авах гэсэн боловч холбогдох байгууллагынхан нууцалж байна. Мөн талийгаач нас барсан өдөр урьдчилсан хорих 461-р ангийн дарга нь согтуу байсан гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн өгч буй.

Харин өөрийгөө боомилсон гэдэг мэдээллийн эсрэг байгаа гэдгээ өчигдөр түүний хүү С.Төмөрбат хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ: Миний ээж яавч амиа хорлох хүн биш, маш чанга хатуу хүн байсан. Олон жил олон үйл явдалд сэтгэлийн хатаар туулж ирсэн. Би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Сүүлийн үед зарим улс төрчид Монгол улсын шүүх болон шүүгчийн өөрийн тоглоом болгон ашиглаж байгааг би хэлж байна. Миний ээж өөрийнхөө хороох ямар ч шалтгаан байхгүй гэсэн юм.

Мөн талийгаачийн бэр Р.Мөнхзул хэлэхдээ: Хорих анги руу манай дүү орж гарч ирээд "Ээж 21:40 цагт өнгөрсөн байна. 15:00 цагт үзлэгт хамруулахад зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна. Хорих ангийнхан бүтэн хоёр цаг нууцалж байгаад 12:00 цагдаад дуудлага өгсөн байна гэж уйлсаар гарч ирсэн" гэжээ.

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18