НЯРАЙ ОХИНОО ЗОЧИД БУУДАЛД ОРХИСОН ЭЭЖ ОЛДООГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/02/27

Хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны "Secret" зочид буудлын өрөөнд өөрийн төрүүлсэн 14 хоногтой эмэгтэй нярайг үлдээж явсан тухай мэдээлсэн билээ.Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид очиход 14 хоногтой эмэгтэй хүүхдийг өлгийдөн үлдээсэн байсан аж. Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15 цагийн орчимд орж ирээд "Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа хэмээн өрөө авсан. Харин удалгүй гарч ирээд "Машинаас мөнгө аваад ирье" хэмээн гарч яваад ирээгүй. Ээжийгээ гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ.Буудлын өөрөө рүү ороод харахад хүй нь цөвлөөгүй нялх охин хүүхэд байсан төдийгүй хажууд нь уутанд арван ширхэг памперс үлдээгээд явсан байжээ.14 хоногтой нярай хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн бөгөөд ээжийг нь эрэн сурвалжилж байгаа аж.
Хүүхдээ санаатайгаар буудлын өрөөнд орхисон ээжид Хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутган шалгах юм.Мөн Эрүүгийн хуульд заасанчлан эх нярай хүүхдээ хаясан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах аж. Хуулийн дагуу өөрийн хүүхдээ хаясан, төөрүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэж, хорих ял оноодог байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18