ТАЛИЙГААЧИЙГ АМИА АЛДАХ ӨДӨР ХОРИХ АНГИЙН ДАРГА НЬ СОГТУУ БАЙСАН УУ

О.Шүрэнцэцэг
2019/02/26

Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдсан байсан шүүгч асан Б нь өнгөрсөн амралтын өдөр өөрийнхөө амийг егүүтгэсэн харамсалтай хэрэг яах аргагүй нийгэмд шуугиан тариад байна.Талийгаачийг өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилсон, гадны нөлөө байхгүй гэж мэдээлсэн ч шинжилгээний эцсийн хариуцгаар бүх зүйл тодорхой болох юм.

Ар гэрийнхэн нь болохоор яавч амиа хорлох, сул дорой хүн биш байсан. Гадны нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хэргийг эцсийг нь хүртэл явна. Хэрэг гарсан үед хорих ангийн дарга согтуу байсан гэх мэдээллийг ч талийгаачийн бэр ярьжээ.Хэрвээ ангийн дарга согтуу байсан бол энэ асуудал үүснэ. Яагаад гэвэл тусгай обьектод харуул хамгаалалтай байх газарт архидан согтуурсан бол яах аргагүй асуудал болох ёстой.

ШШГЕГ-аас мэдээлснээр дотооддоо хяналт шалгалт оруулсан байгаа. Тухайн үед сонор сэрэмж алдсан алба хаагчид байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байгаа юм.Талийгаач ганцаараа камертай өрөөнд байсан бөгөөд хэрэг явдал орой 21.30 цагийн үед болжээ. Уг нь тухайн өдрөө 00.00 цагт суллагдах байсан аж. Мөн тэрээр гурван гэрээсэл бичиж үлдээсэн байгаа бөгөөд хавтаст хэрэгт хавсгаржээ. Гэрээсэлдээ хэдэн хэдэн шүүгчийн нэр дурдсан байсан талаарх ч мэдээлэл байна

olloo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18