ПРОКУРОР ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААС ТАТГАЛЗАВ

О.Шүрэнцэцэг
2019/02/26

АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн нэр бүхий зургаан шүүгчид хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн. Тодруулбал, хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, дутуу мэдүүлсэн гэх тэдний хөрөнгийн эх үүсвэр хаанаас үүдэлтэй вэ гэдгийг шалгаж эхэлсэн.Түүнчлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн. Улмаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татаж шалгах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан байдаг.

Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгджээ.Уг бичигт "...Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн" гэж мэдэгдсэн байна. Ийнхүү үндэслэлгүйгээр хууль бусаар хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн нэр бүхий зургаан шүүгчийг яллагдагчаар татах боломжгүй болсон гэсэн үг юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18