ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ “МИНИЙ ХҮҮ ЭНЭ ХЭРЭГТ ЯМАР Ч БУРУУГҮЙ ШҮҮ” ХЭМЭЭН БИЧСЭН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/26

Баянгол дүүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр камерын өрөөнд шүүгч амиа хорлосон гэх үйл явдал болж өнгөрлөө. Талийгаачийг одоогоор чухам юуны учир амиа хорлох болов? гэх асуулт нийгэмд түгэж эхэллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач хүүтэйгээ хамт нэг хэрэгт буюу "Салхитын мөнгөний орд"-той холбоотой авлигын хэргээр шалгагдаж байсан гэх. Харин АТГ-ын мөрдөн шалгах албаныхан талийгаачийг хүүгийнх нэрийг барьж дарамталсан байж болзошгүй байгаа аж. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангиар зургаан шүүгчийг мөн л эд хөрөнгийг нь битүүмжлэн, шалгаж байгаа аж. Уг шалгагдаж буй зургаан шүүгч дотор талийгаачийн хүү болох С.Төмөрбат юм. Талийгаач тус хорих ангийн камерын өрөөнд "Салхитын мөнгөний орд"-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан 68 настай Л.Бямбаа нь өөрийн өмсөж байсан хөхний даруулгаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байж.

Ингэхдээ хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан. Хамгийн их анхаарал татаж байгаа нь хэргийн газраас амиа хорлохдоо хэрэглэсэн дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар цаасан дээр бичиж үлдээсэн гурван ширхэг гэрээслэл орон дээрээс нь олджээ. Тэгвэл талийгаач хорих өрөөндөө өөрийн хувцаснаас өөр зүйлгүй орсон гэх бөгөөд гэрээслэлээ бичихдээ цус мэт зүйлийн улаан өнгийн зүйлээр бичсэн байсан. Мөн "Миний хүү энэ хэрэгт ямар ч хамаагүй шүү" хэмээн бичсэн байсан гэж эх сурвалжаас мэдээлсэн юм.

Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, урьдчилсан хорих 461-р ангийн удирдлагууд хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин ШШГЕГ-ын тухайн өдөр ээлжинд гарч байсан ахлагч, алба хаагч нарыг дотоод хяналт шалгалтаараа нарийн шалгаж эхэлсэн талаар тус газраас мэдээлсэн билээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18