СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЭЛЭН МӨНГӨГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХУТГА ТУЛГАН АТМ ОРЖ, ДАНСАН ДАХЬ БҮХ МӨНГИЙГ НЬ ДЭЭРЭМДДЭГ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/23

ОРОЙН ЦАГААР ГАНЦААРАА ЯВЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОЛЗОЛДОГ-

Эрүүгийн цагдаагийн албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид хоёрдугаар сарын 16-ны өдөр Нийслэл хотын хэмжээнд дээрмийн хэрэг үйлддэг хоёр этгээдийг илрүүлэн баривчилжээ. Тэд шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хөл гарыг нь хүлж, хоолойг нь олсоор боож айлган сүрдүүлж, биед байгаа бүх эд зүйл, гар утас бэлэн мөнгийг нь дээрэмдэн авдаг аж. Гэмт хэрэгтнүүд такси барих гэж гар өргөн зогсож буй эмэгтэйчүүдийг суулган, хүний хөлөөс зайдуу очиж дээрэмддэг бөгөөд биедээ бэлэн мөнгөгүй явж байсан эмэгтэйчүүдийг хутга тулган АТМ орж дансны үлдэгдэлд байгаа бүх мөнгийг нь авдаг байжээ.

Уг гэмт хэргийг үйлддэг этгээдүүд болох 24 настай эрэгтэй П, 16 настай А нарыг иргэдийн мэдээлллийн дагуу мөрдөн шалгаж үйлдэл дээр нь илрүүлэн саатуулсан байна. 24 настай П нь урьд өмнө нь танхай болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэгэн. Тэрээр насанд хүрээгүй А-тай хамтран эмэгтэйчүүдийг дээрэмдэх үйлдлээ гурван удаа үйлдсэн хэмээн хүлээгээд байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.

Гэмт этгээдүүд хувийн Приус-30 загварын автомашинаар халтуур хийж байгаа мэт дүр эсгэдэг аж. Мөн эмэгтэйчүүдийг машинд суулгахдаа 24 настай П нь жолоо барьж, 16 настай А нь машины багажинд нуугдаж, хүнгүй газарт очиж зогсоод багаажнаас гарч ирдэг байгаа юм. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж урьдчилсан байдлаар гурван үйлдлийг нь тогтоожээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн 16-р хороо "Найман шарга" захын гаднаас 39 настай эмэгтэй Э нь Гандан хүрэхээр такси барьсан. Уг эмэгтэйг машиндаа суулгаж, бэлэн мөнгөгүй байсан тул хутга тулган, айлган сүрдүүлж АТМ руу оруулж, дансан дахь нэг сая 900 мянган төгрөгийн үлдэгдлийг бүгдийг нь дээрэмдэн авсан. Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо "Хатан гоёл" салоны үүднээс 51 настай эмэгтэй Г-г суулган хүнгүй газарт очиж зодож айпон 10 маркийн гар утас 150 мянган төгрөгийг дээрэмдсэн байна.

Түүнчлэн гэмт этгээдүүдийн автомашинд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Их дэлгүүр"-ийн урдаас гар өргөн 38 настай эмэгтэй Б нь зодож танхайрч гар утсыг нь дээрэмдэн, хүч хэрэглэн картнаас нь 100 мянган төгрөг уншуулан авсан тохиолдлыг илрүүлсэн байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Мөн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, хувийн такси унаагаар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байх, автомашины дугаарыг сайтар харах, хүнгүй газраар явахгүй байх зэргээр өөрийн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

эх сурвалж: medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18