МУХБ ШИНЭЧИЛСЭН ХУУЛИАРАА ЖИЛД ДУНДАЖААР 3-4 БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛДАГ

О.Шүрэнцэцэг
2019/02/21

Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд ээлжит хяналт, шалгалт хийх журмын дагуу өнөөдөр буюу 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг МУХБ-ны удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамжаа танилцууллаа.

Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нар ажиллах юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана. Шалгалтаар хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх, татан төвлөрүүлсэн эх үүсвэр, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодод гаргасан бонд, батлан даалтын эргэн төлөлтийн байдал, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, хяналт шалгалт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэхэд шалгалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж гэх мэтбүхий л чиглэлээр энэ удаагийн шалгалт явуулж МУХБ-ны үйл ажиллагааны талаар ерөнхий дүгнэлт хийхэд шалгалтын зорилго чиглэж байна.

Чингис, Самурай бондуудын зарцуулалт, эргэн төлөлттэй холбоотой асуудлуудолон нийтийн дунд эргэлзээ дагуулсан хэвээр байна. Энэ бүхнийг нэг талд нь гаргаж ил тод байдлыг нэмэгдүүлэх, бонд, зээлтэй холбоотой нууцын зэрэгтэй материалуудтай танилцаж шаардлагатай гэж үзвэл нууцын жагсаалтаас гаргах нь зүйтэй. Засгын газрын зүгээс МУХБ-ны зээлийн асуудлууд нууцын зэрэглэлтэй байх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ажлын хэсгийн гишүүд ажил үүргийнхээ хувиар нууц материалтай гарын үсэг зураад танилцах эрхтэй. Танай байгууллагын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хэсгийн шалгалтын үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье.

МУХБ-ны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: 2016 оны 9 дүгээр сард МУХБ-ны шинэ удирдлагууд ажил авахтай зэрэгцэн Засгийн газрын ээлжит шалгалт орсон. Шалгалтаас гарсан дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч хуулийн байгууллагад шаардлагатай баримт материалыг шилжүүлэн хамтран ажиллаж байна. Цаашид дахин ийм алдаа зөрчил гаргахгүй байх тал дээр мөн онцгой анхаарч байгаа. МУХБ-ны хуулийг 2017 оны 2 дугаар сард шинэчлэн батлуулсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хяналтыг хэд дахин нэмэгдүүлж,сар бүр тайлан мэдээгээ Монголбанк, ЗГХЭГ, Сангийн яаманд хүргүүлж байгаа.Өнгөрсөн 2018 онд Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орж ирсэн. Жилд дундажаар 3-4 газар шалгалт хийдэг болсон. МУХБ-ны шинэчилсэнхуулиар Засгийн газраас 2 жилд нэг удаа шалгалт хийхээр зохицуулагдсан байдаг. Үүний дагуу 2018 онд орох байсан ээлжит шалгалт энэ жил орж ирж байна. Манай байгууллагын зүгээс ирсэн бүх шалгалтад хуулийн дагуу бүх матералиа бүрэн дүүрэн гаргаж шалгуулдаг. Энэ удаад ч мөн хааж нуух асуудал байхгүй. Та бүхний ажлыг бүх талаар бүрэн дэмжинэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр