ХҮЧДЭЛГҮЙ БОЛСОН ГУРВАН АЙМГИЙГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/19

2019.02.18-ны өдрийн 19:00 цагийн орчимд "Булган" дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс "Тайшир" усан цахилгаан станц тусдаа гарсан. 110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэл зөрүүтэй зааж байсан тул үзлэг хийв. Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болоод байсан юм. "Тайшир" Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг тэжээж байлаа. Шалтгааныг тодруулахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэгт гарсан. Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем /АУЭХС/-ээс Есөнбулаг таван дизель, "Тайшир" УЦС хоёр турбингенератор ажиллаж 6.3 МВт ачаалалтай ажиллаж, Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан юм. Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлж байсан. АУЭХС: Есөнбулаг дизель станц дээр нэг дизель нэмж нийт 6 дизель ажиллуулсан. 20:45 цагт "Тайшир" дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийг тэжээв. ЦДҮС: 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийсэн. Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан. ЦДҮС: 03:23 цагт 110 кВ-н Булган-Мөрөн агаарын шугамын гэмтлийг засварлаж дууссан тул залгаж Хөвсгөл аймагт хүчдэл өгөв. 03:29 цагт 110 кВ—н МөрөнТэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт хүчдэл хүчдэл өгөв. 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ аж ажиллагаанд тус тус ажиллагаанд оруулж, цаг алдалгүй түргэн шуурхай ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр