НИТХ ЭНЭ САРЫН 22-НД ХУРАЛДАНА

Н.Мижидмаа
2019/02/18

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дэд дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл үеэрээ "Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг нь Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-нд НИТХ хуралдана" гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан албан бичгээ өчигдөр НИТХ-д илгээжээ. Энэ тухай мэдээлэл өнөөдөр олон нийтэд ил болсон ч Х.Нямбаатар гишүүн үүнийг өчигдөр мэдэж байсан бололтой. Хэрэв үгүй байсан бол НИТХ энэ сарын 22-нд хуралдана гэж хэлэхгүй байсан болов уу. Ерөнхий сайд нэр дэвшигчийг дэмжээгүй тохиолдолд НИТХ ажлын тав хоногийн дотор дахин хуралдаж энэ асуудлаа хэлэлцэх ёстой. Тиймээс НИТХ Х.Нямбаатар гишүүний хэлснээр ирэх долоо хоногийн баасан гаригт хуралдах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр