УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА НАРЫГ СОЛИХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/02/15

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд ээлжит бус чуулганыг 14 ХОНОГТ БАГТААН зарлан хуралдуулахыг шаардаж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагад Хууль бус аргаар хувьчилж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах УИХ-ын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мөн Стандарт банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, түүнчлэн уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх. Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргүүлэн төлүүлэх, ЖДҮХС зэрэг 26 санг шалгаж, шаардлагагүй заримыг нь татан буулгах. “60 тэрбум”-ын хэргээр Нийтийн сонсгол зохион байгуулж, холбогдох буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар шинээр илэрсэн нөхцөл байдал, хэргийг хүний эрхийг зөрчин, хэлмэгдүүлж хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах зэрэг найман асуудлаар шаардлага тавьжээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож хувь хөрөнгийг нь хураан авч улсыг хохиролгүй болгох ёстой гэх байр, суурийг энэ үеэр илэрхийллээ. Мөн ЖДҮХС-аас зээл авсан хүмүүсээс зөвхөн гишүүдийг ялган шалгах бус бүх хүмүүсийг ижил, тэгш шалгах хэрэгтэй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг нь яаралтай шалгаад шүүх рүү шилжүүл. Эрүүгийн хуулийн хялбаршуулсан журмаар хэргийг шалгаж болно. Асуудлыг удааж улс төржилтөд ашиглаж болохгүй гэсэн юм. image image

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18