ОЛОН ХҮН ХОРДУУЛСАН KFC-ГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ХАРИУ ДАВАА ГАРАГТ ГАРНА

О.Шүрэнцэцэг
2019/02/15

Энэ сарын 8-10-ны хооронд Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны "KFC" сүлжээ дэлгүүрийн Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоол захиалж идсэн гэх 9-40 насны 20 хүн халуурах, бөөлжих, суулгах, зовиуртайгаар ХӨСҮТ-д хүргэгдэж, одоо эмчлүүлж байна.Эдгээрийн 10 нь бага насны хүүхэд аж. Одоогийн байдлаар 11 иргэний биеийн байдал өндөр хэмтэйгээр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр биеийн байдал нь хүндэвтэр байгаа юм.Ямартай ч хордсон иргэдийн дийлэнх нь "Найзууд" багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна. Тухайн өдөр НМХГ-ынхан дээрх салбараас 52 дээж авчээ.Гэтэл эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн атал тус газрыг зөрчлөө арилгатал түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа юм.
Ийнхүү бараг 10 хоног болох гэж байхад дээжээс авсан шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна. Тэгэхээр мэдээлэл хийнэ гэсэн тайлбарыг НМХГ-аас өгч байна.Шинжилгээний хариу гарах гэсээр байтал дахиад хэчнээн хүн хордлого авч эмнэлэгт хүргэгдэхийн тааж мэдэхгүй нь. Цаашид хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй. Зарим иргэдийг нь хувийн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа аж. Түргэн хоол гэдэг угаасаа хор байдаг. Хүний биед ямар ч хэрэггүй зүйл. Шим тэжээл байхгүй гэдэг. Анх энэ түргэн хоолны газрыг Монголд оруулж ирсэн "Таванбогд" групп өнөөдөр нэг мэдэгдэл гаргаад асуудлыг дарж, намжаагаад өнгөрөх бишээ. Олон хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж байхад бүх газрыг нь хаах ёстой. "Таванбогд" групп ч хор болсон хоолны газруудынхаа хаалгыг хаах ухамсар байх ёстой юм шүү


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18