ТУСГАЙ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД ЗАРЛАНА

О.Шүрэнцэцэг
2019/02/15

Засгийн газрын 29 санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Үүний дараа олон нийтэд дэлгэхээр төлөвлөжээ.Уг нь энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар байсан ч ХХААХҮ-ийн сайдын эрхлэх хүрээний зээл олгодог гурван сантай холбоотойгоор хойшлуулсан байна. Учир нь, салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа аж.Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ер нь татан буулгах сангууд байна. Үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай сан ч бий. Хамгийн гол нь дээрх сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн. Тиймээс олгосон бүх зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэх шаардлагатай байна. Энэ мэтчлэн зохион байгуулалтын ажлыг хийж цэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Нэлээд хэдэн санг татан буулгана. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18