ЭРДЭНЭС-ОЮУТОЛГОЙН ЗАХИРЛААР Ц.ТҮМЭНЦОГТЫГ ТОМИЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/14

"Эрдэнэс-Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Б.Мөнхбаатарыг Засгийн газрын хуралдаанаар Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон билээ. Тэгвэл түүний оронд Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа Ц.Түмэнцогтыг "Эрдэнэс-Оюутолгой"-н гүйцэтгэх захирлаар томилжээ.

"Оюутолгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК эзэмшиж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолуудаар төрийн өмчит "Эрдэнэс-Оюутолгой" ХХК-ийг "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан байдаг.

"Эрдэнэс-Оюутолгой" ХХК-ийн үндсэн зорилго нь Монголын талын 34 хувийн хувьцааг эзэмшин, "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож, ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна гэж компанийн дүрэмд тодорхойлсон байна.

Ц.Түмэнцогт өмнө нь "Эрдэнэс-Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сараас Оюутолгойд Монголыг талын төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр