​ЛАЛЫН ХУВЬСГАЛЫН 40 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/02/12

Иранийн шашны дээд удирдагч Шах Мухаммед Раза Палавигийн 1979 онд удирдсан Лалын хувьсгал тухайн оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ялалт байгуулсан 40 жилийн ой тохиож байна. Энэ өдөр нь Иранийн хаант засаглалыг түлхэн унагаж, өнөөгийн ардчилсан Иран улсын эхлэлийг тавьсан гэдгээрээ онцлогтой юм. Лалын хувьсгалын ялалтын ойн өдрийг жил бүр тэмдэглэж, Шах Мухаммед болон Лалын шашны Шийтийн урсгалын оюун санааны удирдагч Аятолла Рухолла Хоминей нарын алдар сууг магтан дуулдаг юм. Үүний зэрэгцээ Иранийн ард иргэд улс орон даяар жагсаал зохион байгуулсан нь "АНУ мөхтүгэй" хэмээх уриан дор өрнөжээ. Эл жагсаалыг зохион байгуулсан Ядолла Жавани АНУ-аас гадна Израиль улс ч гэсэн мөхөх ёстой гэдэг байр суурийг баримталж, үүнийгээ олон нийтэд сурталчилж байгаа нь энэ гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний үзэж байгаагаар Лалын шашинтнууд буюу арабын нийт үндэстэнд хамгийн ихээр аюул занал учруулж, ил, далд хэлбэрээр бусад орны асуудалд хэт оролцон Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг тартагт нь тулгасан гол буруутнууд нь Израиль, АНУ гэнэ. Энэ ч утгаараа Тегераны төв Эрх чөлөөний талбайд болсон жагсаалын үеэр АНУ-ын далбааг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Эл жагсаалын үеэр тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Израилийн хоёр ч хотыг галдан шатаахаар зэхсэн гэж Лалын шашны хувьсгалт гвардын тэргүүн Ядолла Жавани заналхийллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18