​Д.ТРАМП ШИ ЖИНПИНТЭЙ УУЛЗАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА ГЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/12

АНУ болон БНХАУ-ын дунд худалдааны дайн өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ байдлыг эцэс болгохын тулд Хятадын Төрийн тэргүүнтэй уулзах хүсэлтэй байгаа талаар Дональд Трампийн Цагаан ордон дахь төлөөлөгч Килльянн Конвэй мэдэгджээ. Хятад, Америкийн асуудлыг нэг тийш болгох нь Америк болон түүний хөдөлмөрч ард түмэнд ашигтай учраас Доналд Трампын зүгээс ийм алхам хийхэд бэлэн байна гэж ноён Килльян Конвэй мэдэгдэлдээ онцлон тэмлэглэсэн байгаа юм. Их Британийн Дэйлимэйл сонины мэдээлж байгаагаар АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп ирэх гуравдугаар сарын 01-ний дотор БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзах хүсэлтэй байгаа юм байна. Хэрэв энэ хугацаанд хоёр талын Төрийн тэргүүн уулзаж чадахгүй бол Хятадаас Америк уруу нийлүүлдэг экспортын бараанд тавьсан 200 тэрбум долларын тариффийг хоёр дахин өсгөх бодолтой байгаа гэжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Америк, Хятадын төлөөлөгчид энэ долоо хоногт Бээжинд уулзахаар тов гарчээ. Эл уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газрын эдийн засгийн өсөлт нь Америкийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас аль болох хохирол багатай бодлого баримтлах шаардлыгыг хүргүүлэхээр төлөвлөсөн байна. Дунд түвшний төлөөлөгчид буюу АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер, Эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин, БНХАУ-ын төлөөлөгч Лиу Хө нар энэ долоо хоногийн пүрэв гарагт уулзаж, дээр дурдсан асуудлаар хэлэлцэхээр болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18