ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНҮҮДИЙН 92 ХУВЬ НЬ ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ АМЬДАРДАГ

О.Шүрэнцэцэг
2019/02/12

Германы өдөр тутмын Бильд хэвлэл үндсэрхэг үзэлтнүүдийн талаар судалгаа явуулж, хэрхэн амьдардаг талаар судалсан байна. Судалгаанд 2003-2013 оны хооронд хэрэг төвөгт холбогдсон зүүний үзэл сурталтай залуусыг хамруулжээ. Нийт 873 үндсэрхэг үзэлтэн аливаа гэмт хэргийн сэдлээр цагдаагийн газар баривчлагдсан бөгөөд тэдний дунд дээрхи судалгааг явуулсан байна. Баривчлагдсан үндсэрхэг үзэлтнүүдийн 84 хувь нь эрэгтэй. Тэдний 72 хувь нь 18-29 насны эрчүүд байсан аж. Үндсэрхэг үзэлтнүүдийн дийлэнхи нь Берлин хотын Фредрихшайн, Крьюцберг, Митте дүүргийн харьяатууд юм. Эдгээр бүс нь хэт зүүний үзэл баримтлалтай оршин суугчидтай гэдгээрээ зард гарчээ. Судалгааны явцад анзаарагдсан хамгийн сонирхолтой үзэгдэл нь үндсэрхэг үзэлтэй гэх залуусын 92 хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг байна. Тэр дундаа гуравны хоёр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуус болох нь тогтоогджээ. Сэтгэл судлаачид болон социологичдын дүгнэлтээр насанд хүрсэн ч гэсэн эцэг эхтэйгээ амьдардаг нь хувь хүний биеэ даах чадамжгүйн илэрхийлэл гэнэ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн тогтсон ухамсаргүй, хүний үгээр явдаг залуус үндсэрхэг үзэлтэн нэрийн доор эвлэлдэн нэгддэг нь дээрхи судалгаагаар тогтоогджээ. Бильд сонины мэдээлснээр Германы үндсэрхэг үзэлтнүүд 2009-2013 оны хооронд 11 удаа бусдын амь насанд халдах гэмт хэрэг үйлдсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18