НАЙЗУУДДАА ААВ ЭЭЖИЙНХЭЭ ЭД ХӨРӨНГИЙГ ХЭЛЖ, ДЭЭРЭМДЭХ ЗАХИАЛГА ӨГЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/12

1984 онд төрсөн одоо 35 настай эрэгтэй Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 146.2, 147.2, 216.2-р зүйл ангиудад зааснаар нийтдээ дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан нэгэн. Зүйл ангиудыг нь тодруулбаас, хулгайлах, дээрэмдэх, булаалт зэрэг Эрүүгийн төрлийн гэмт хэргүүдийг үйлдэж байсан аж. Мөн дээрх хэргүүдийг удаа дараа үйлдсэн хэргээр ял эдэлж байсан байх юм.

Түүний ээж аав нь өдгөө 80 насыг шүргэж яваа азай буурлууд байдаг. Хүүгээ олон удаагийн гэмт хэрэг үйлдэж байхыг нь хараад зэмлээд ч нэмэргүйд халаглан суугаа. Буурлуудын хүү нь гэмт хэрэг үйлдэхдээ улам гаршиж цаашлаад өөрийн төрсөн ээж аавын өв уламжлагдан ирсэн үнэт эдлэлүүдийг танил найзууддаа хэлж, захиалан дээрэмдүүлжээ.

Тодруулбал, Хоёрдугаар сарын 7-ны өдөр буюу Сар шинийн баярын шинийн гуравны өдөр Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нутагт байрлах "Согоот тоотод суух ээж болох 80 настай Н, аав болох 79 настай Д нарынх нь гэрт үл таних хоёр этгээд оройн 23:05 цагт дайран орж дээрэмдсэн хэрэг гарсан. Гэр лүү нь дайран орсон хоёр этгээд дунд гарын халтар манан хөөрөг, алтан гинж, 170.000 төгрөг, загвар тодорхойгүй хоёр ширхэг гар утсыг авч, хэргийн газраас зугтаажээ.

Үл таних өндөрдүү нуруутай, бараан хувцастай хоёр залуу гэрлийг нь унтраан, нүүр лүү нь гар чийдэн тусган айлган сүрдүүлж дээрмийн хэргээ үйлдсэн байдаг. Гэрийн эзэд тэр өдөр хоёулахнаа унтахаар хэвтэж байхад нь гаднаас хаалгыг нь эвдэн орсон талаар цагдаагийнханд хэлсэн аж. Тэдний өгсөн дуудлагын дагуу цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар нэг этгээдийг шуурхай илрүүлсэн аж. Харин нөгөө нь Дархан-Уул аймаг руу оргон зайлсан байж болзошгүй байгаа юм байна.

Дээрэм үйлдэн зугтаж явахдаа баригдсан этгээд гэмт хэрэг хийх болсон шалтгаанаа гэрийн эздийн хүү нь ээж, аавынд нь үе дамжин ирсэн үнэтэй хөөрөг, өндөр үнэд хүрэх алтан гинж байгаа хэмээн хадгалдаг байршилыг нь зааж өгч явуулсан талаараа хэлсэн байна. Мөн дээрэмдэж авсан эд зүйлсээ хувааж авах болзолтойгоор гэр лүүгээ явуулсан хэмээжээ.

Уг хэргийг гэрийн эздийн төрсөн хүү нь захилан үйлдүүлсэн нь тогтоогдсон бөгөөд өөрөө ч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байгаа юм. Одоогоор өөрийн гэр лүүгээ дээрэм хийлгэхээр явуулсан этгээдийг шалгаж байгаа гэх ба оргон зайлсан этгээдийг эрэн хайж байгаа аж.

Тэднийг санаатайгаар бүлэглэн дээрмийн хэрэг үйлдсэн хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Харин захиалсан этгээдэд гэмт хэрэг захиалсан, зохион байгуулсан хэрэгт холбогдуулан шалгах юм

эх сурвалж: medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18