ЭНЭТХЭГ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА ХҮЙТРЭХ ХАНДЛАГАТАЙ БОЛОВ

Н.Мижидмаа
2019/02/11

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн бямба гарагт тус улсын зүүн хойд хэсгийн Аруначал Прадешт айлчилсан нь "тууштай эсэргүүцэл үзүүлсэн хэрэг" гэж үзэж буйгаа БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Уг нь Н.Модигийн тус нутагт айлчилсан нь ирэх тавдугаар сард болох олон нийтийн сонгуульд Бхаратия Жаната намыг дэмжихийг сонгогч түмэнд уриалах байлаа. Гэвч түүний ийнхүү хоёр орны хилийн маргаантай бүсэд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэж, талуудын харилцаа хүйтрэх хандлагатай боллоо гэж олон улсын ажиглагчид анхааруулж эхэлжээ. Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ "Хоёр орны харилцааг сайжруулах тал дээр Энэтхэгийн Засгийн газар БНХАУ-ын ашиг сонирхол, ач холбогдлыг харгалзан үзэж, хилийн маргаантай зурвас дахь асуудлыг дэврээж, харилцаанд сэв суулгахгүй байхад анхаарууштай" хэмээн сануулсан байна. Харин үүний хариуд Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийж, "Аруначал Прадеш нь Энэтхэгийн салшгүй нэг хэсэг мөн учраас манай удирдагчид улс орныхоо бусад нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчдогийн адил тус бүсэд ч гэсэн цагийн цагт айлчилсан хэвээрээ байх учраас БНХАУ-ын талаас хэт эмзэглэн хүлээж авах, түүгээр шатаглан элдэв маргаан өдөөхгүй байх нь чухал" хэмээн хатуухан хариу барьжээ. Энэтхэг, Хятадын уулархаг бүсийн газар нутгийн маргааны улмаас 1962 онд цэрэг зэвсэг хөдөлгөхдөө хүрснээс хойш талууд харилцаагаа эерүүлэх тал дээр олон арван арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ энэ хугацаанд хэд хэдэн маргаан үүссэнээс хамгийн сүүлийн жишээг нь дурдахад 2017 онд Гималайн уулс дахь хилийн зурвасыг булаалцалдан хоёр талын цэргүүд гал нээсэн удаатай. Нарендра Моди, Ши Жинпин нар өнгөрсөн онд нэг бус удаа уулзаж, худалдааны замаар хамтын ажиллагаагаа зузаатгах тал дээр санал бодол солилцож, олон талын тохиролцоонд хүрсэн. Гэвч Энэтхэгийн Засгийн газрын болон худалдааны салбарын төлөөлөгчид энэ тал дээр хэт хойрго хандсан хэвээр байгаа юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр