Ц.ЦОГТБААТАР МӨНГӨ, Д.АМАРТҮВШИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

О.Шүрэнцэцэг
2019/02/10

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны "Их дуулга" ангиллын тэмцээн Францын Парис хотноо өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодров. Эдгээр жинд манайхаас 11 бөх барилдсанаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд ОУХМ Ц.Цогтбаатар тун сайн барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр эхний тойрогт Болгарын Диалло Лукасыг ялж, хоёрдугаар тойрогт Молдавын тамирчныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр, гуравдугаар тойрогт Израйлын тамирчин Тохар Бутбулыг 13 секундэд цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга Лашаг вазари үнэлгээгээр, хагас шигшээ барилдаанд Косовогийн тамирчин Акил Гжаковаг цэвэр ялж, финалд үлдсэн юм.



Алтан медалийн төлөөх барилдаанд манай тамирчин дэлхийн аварга Соичи Хашимотод ялагдсанаар мөнгөн медаль дээр буулаа.


Мөн өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-д МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18