АМИА ХОРЛОСОН ГЭХ ЦЭРЭГ ААВЫГАА САНААД БАЙНА ГЭЖ АР ГЭРЛҮҮГЭЭ ЯРЬСАН БАЙЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/09

Завхан аймгийн Асгат сумын хайрхан багийн малчин Цэрэнхандынх гурван хүүтэй. Хамгийн том нь буюу талийгаач В нь 18 нас хүрээгүй байхдаа 3,11 насны дүү нараа орхин цэргийн албанд өөрийн хүсэлтээр өнгөрсөн 10-р сард морджээ. Завхан аймгийн Асгат сумаас гурван залуу алба хаахаар цэрэгт явсны нэг нь талийгаач. Талийгаач В нь сумынхаа есөн жилийн дунд сургуулийг хоёр жилийн өмнө төгссөн байна. Тэрээр өнгөрсөн 10-р сард Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хаахаар хуваарилагдсан байна. Гэтэл 2019 оны 01-р сарын 31-нд В нь ахлагчийнхаа моринд өвс тавьж өгнө гэж хэлээд морийг нь унаад цэргийн ангиасаа гарчээ. Талийгаачийг 168 хүний бүрэлдэхүүнтэй 16 тээврийн хэрэгсэл, хоёр нисдэг тэргээр хоёр өдөр хайсны эцэст хоёрдугаар сарын 02-ны өдөр олсон байна. Эрлийн багийнханг олох үед В нь амьд байсан бөгөөд ОХУ-ын хилрүү нэвтэрсэн байдалтай бүслэлтэнд оржээ. Тухайн үед талийгаач В нь хашгирч, тэнгэрлүү гурав буудаад, өөрийгөө буудаж хороосон байдал олдсон гэж ОХУ-ын талаас ажилласан эрлийн багийнхан мэдэгджээ. Талийгаач В-гийн цогцсыг 2-р сарын 3-ны шөнө нутагт нь авчирч дөрвөний үүрээр хөдөөлүүлсэн байна. Ийнхүү амиа алдсан цэрэг оргохоосоо хоёр хоногийн өмнө аавыгаа санаад байна гэж ар гэрийнхэнлүүгээ ярьж байжээ. Насанд хүрээгүй байхдаа ийнхүү дурлаж явсан армидаа амиа алдсан хүүг ангийнхан нь дарамталсан уу, тэрээр оргосон уу төөрсөн үү, амиа хорлосон эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа тухай эх сурвалж бидэнд мэдээлэл өглөө.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 5 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 5 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 6 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25