ХААНЫ ТИТМИЙГ ХОГИЙН САВНААС ОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/08

Шведийн нийслэл Стокгольм хотын Странгнас сүмд өнгөрсөн оны долоодугаар сард нэгэн дуулиант дээрмийн хэрэг гарч 17-р зуунд Есдүгээр Карл хаан болон хатан Кристина нарийн тэргүүндээ залж байсан алт, үнэт эдлэл, шүр сувдаар чимэглэсэн титэм, эрх мэдлийг нь илэрхийлсэн үнэт бөмбөлөг зэрэг алдагдсан билээ. Тухайн үед бүлэг дээрэмчин этгээд хурдны завь зэргийг ашиглан маш өндөр зохион байгуулалттай хулгайлсан нь Холливуудын киног санагдуулам байсан талаар хэвлэлүүдээр шуугисан. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Стокгольм хотын захын хэсгээс тэдгээр түүхэн эд өлгийн үнэт зүйлсийг хогийн савнаас олсон талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ. Онцлох шинж тэмдгийн хувьд дээр дурдсан титэм, бөмбөлөг зэрэгтэй тохирч байгаа ч 100 хувь баталгаатай болохын тулд нэмэлт үзлэг хийж байгаа гэж албаныхан учирлав. Ямартай ч эл хулгайн хэрэгтэй холбоотой нэг этгээдийг баривчлан саатуулж, шүүх хурлыг нь хийхээр бэлтгэж байгаа юм байна. Энэ мэтчилэн эртний хаадын үнэт зүйлсийг хулгайлах хэрэг дэлхийн өнцөг булан бүрт гардаг бөгөөд үүнээс өмнө Венецэд хадгалагдаж асан Катарын эзэн хааны гэр бүлийн үнэт эдлэл хулгайлсан хэрэг гарч байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18