СЭТГҮҮЛЧИЙН АЛЛАГАД САУДИЙН АРАБЫН ЭРХ БАРИГЧИД ШУУД ХОЛБООТОЙ

О.Шүрэнцэцэг
2019/02/08

Саудийн Арабын эрх баригчдыг хурцаар шүүмжлэгч сэтгүүлч, нийтлэлч Жамал Хашогги Турк улс дахь Саудийн Арабын консулын газарт бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 02-ны өдөр гарсан нь олон улсын анхаарлын төвд орж, араасаа чамгүй их хэл ам дагуулсан билээ. Тэрээр угсаа залгамжлагч ханхүү Мухаммед Бин Салманы хэрэгжүүлж буй бодлогыг хамгийн ихээр шүүмжилдэг байсан нь эл хэргийг улам ээдрээтэй болгосон юм. Энэ ч утгаараа НҮБ-аас аллагын хэргийг шалгах хороо байгуулж, хэрэг гарсан газар руу илгээгээд байсан. Тэгвэл тус шалгах олон улсын хороо Туркт явуулсан ажиллагааны эцэст Ж.Хашоггийн аллагын хэрэгт Саудийн Арабын эрх баригчид холбоотой нь үнэн гэх дүгнэлтэд хүрснээ тайлагналаа. Тэрс үзэлт сэтгүүлчийг зохион байгуулалттайгаар хөнөөх хэргийг санаатайгаар мартагнуулж, гадны мэргэжилтнүүдийг аль болох оролцуулахгүй байхыг завдаж байна гэж тус хороо үзжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Саудийн Арабын прокурорын газраас Ж.Кашоггийн аллагад 11 хүнийг сэжиглэн буруутгаж, тавд нь хуулийн дээд хэмжээ оноохоор зэхэж байгаа аж. Харин Туркийн талаас нөлөө бүхий албан тушаалтны заавраар л дээрхи шиг хэрэг гарах боломжтой учраас угсаа залгамжлагч ханхүү Мухаммед Бин Салман захиалагч нь байх магадлалтай гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18