КАНАДЫН ДИПЛОМАТЧИД ЗАСГИЙН ГАЗРААСАА 28 САЯ ДОЛЛАР НЭХЭМЖЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/02/08

Кубад нууцлаг, ужгарсан өвчин үүсгэсэн гэх шалтгаанаар Канадын арвандөрвөн дипломат ажилтан Засгийн газраа шүүхэд өгч 28 сая Канад доллар нэхэмжилсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Зарга мэдүүлэгчид нэрээ зарлахгүй байхыг хүссэн учраас шүүхээс тэдний нэр усыг нууцалж байгаа юм байна. Тэрхүү бичигт дурдсанаар Канадын Засгийн газар хариуцлага алдаж, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг зориудаар буруу өгсөн нь өвчнийг газар авахуулахад хүргэсэн буруутай хэмээжээ. Одоогийн байдлаар үл мэдэгдэх өвчнөөр Канадаас Куба улсад суугаа 14 дипломат ажилтан өвчлөөд байгаа учраас тус улс дахь нийт 16 дипломат ажилтныг тавин хувиар бууруулахаар ярьж байгаа хэмээн Канадын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. Дээр дурдсан үл мэдэгдэх өвчний шинж тэмдэг нь гэнэт толгой эргэх, чих дүнгэнэх, ой санамжаа алдах зэргээр илэрдэг юм байна. Дипломат ажилчид Канадын Дээд шүүхэд хандсаны дараа Засгийн газраас гомдол гаргагчдад анхаарал хандуулж, эмнэлгийн шинжилгээнд оруулсан боловч яг ямар өвчин болох хийгээд гарал үүслийг нь оношилж чадахгүй байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18