П.БАДАРЧ: ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН НАЙРАГЛАЛД МИНЬ ТӨРИЙН СОЁРХОЛ ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Н.Мижидмаа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртээлээ.

Шагнал гардуулах ёслолын дараа П.Бадарч гуай хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч П.Бадарч "Монголын ард түмэндээ бүгдэд нь баяр хүргэе. Их олон хэвлэлийнхэн иржээ, их баярлаж байна. Миний бие төрийн шагналыг гурван удаа хүртэж байсан.

Дөрөв дэх дээр нь энэ сайхан шагналыг авлаа. Монгол төрийнхөө хойморт, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгаасаа гардан авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгад баярлаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаас эхлээд олон ард түмэн минь миний бичсэн "Есөн Эрдэнийн орон" найраглалд минь дуртай учраас Төрийн соёрхол хэмээх эрхэм цол хүртээсэн болов уу. Ард түмэн минь баяртай байгаад баярлаж байна.

Би "Есөн эрдэнийн орон" найраглалаа хилд офицер болоод явахдаа "Үнэн" сонины утга зохиолын эрхлэгч, яруу найрагч Ш.Дулмаа энэ найраглалаа орхиод, уран бүтээлийн комисст өгөөрэй гэж хэлээд хил рүү явсан даа. Хилд байхад гэрээс минь захиа ирж, найраглал маань шагналт байранд орж, анхны яруу найргийн минь мөр эхэлсэн юм.

Миний анхны шүлэг "Үнэн", "Хөдөлмөр" сонингуудаар гарч байсан. Анхныхаа ном болох "Морьд" найраглалаараа нэрлэж, 1967 онд хэвлэн гаргаж байсан. Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болж байгаа. Би маргааш 81 хүрнэ. Халх голын ялалтад зориулж "Морьд" гэдэг найраглалаа бичиж байлаа. Халх голын дайнд хамгийн их морьд оролцсон байдаг юм. Энэ найраглалаараа Монголын утга зохиолд "Морьтой" ирсэн найрагч гэдэг нэр авсан даа.

Монголын ард түмэн моринд хайртай юм чинь ард түмний минь сэтгэлд тод үлдсэн байхаа гэж боддог. Халх голын баатрууддаа сар шинийн баяр дэвшүүлье. Халх голын баатруудаас хамгийн дотно үерхсэн нь Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар гуай юм. Би үргэлж санаж явдаг.

Олон сайхан хүмүүс утсаар баяр хүргэж, дахин олон бүтээл туурвихыг ерөөлөө. Хэвлэлийнхэндээ, ард түмэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр