ЭНЭТХЭГ УЛС ТАРИАЛАНЧДАД 8.4 ТЭРБУМ ДОЛЛАР ТАРААНА

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Тус улсын засгийн газар 2019 оны санхүүгийн жилийн төсвөө баталж, орон нутаг болон тариаланчдад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх зорилт тавьснаа зарлалаа. Хот суурин газрын захын дүүрэг, хөдөө орон нутгийг хөгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр ирэх таван жилийн хугацаанд эдийн засгаа таван их наяд долларт хүргэх бололцоотой гэж үзжээ. Ерөнхий сайд Нарендра Модигийн засаг захиргааны үед амьжиргааны өртөг нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг ихэд төрүүлсэн. Ийм учраас нийгмийн дунд давхаргынхны орлого, зохион байгуулалттай бус хөдөлмөрийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, татварын элдэв дарамтаас хөнгөвчлөхийг чухалчлах төлөвлөгөөтэй байгаа гэв. Энэтхэгийн Засгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжихэд 10.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж төсөвтөө суулгажээ. Үүний 8.4 тэрбумыг нь хоёр акраас бага талбайтай тариаланчдад тарааж өгнө. Энэ нь тариаланч тус бүрт 84 доллар болж байгаа юм. Харин 2.6 тэрбум долларыг нь орон нутгийн дэд бүтцийг барьж байгуулахад зарцуулахаар төсөвлөсөн байна


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18