“МОНГОЛ АЛТАЙН БАРАГШУН” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Нийслэлийн мэргэжлийн хяналтын шинжээчид нэгдүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагийн орчимд компанид шалгалтаар иржээ. Улмаар доод давхрын агуулах, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээгдэхүүнийг ч шинжилсэн байна. Шалгалтаар зарим нэг зөрчил илэрсэн гэдгийг хэлсэн ч компанийн үйл ажиллагааг түр зогсоох тухай ямар нэгэн үг, өгүүлбэр хэлээгүй аж.Мэргэжлийн хяналтынхан ирэхдээ хоёр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсоор бүртгүүлэлгүйгээр худалдаалсан, шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлийг тайлбарласан ч ямар нэгэн байдлаар түр хаах тухай зүйл хэлээгүй байна. Хугацаат үүрэг даалгавар ч өгөөгүй аж. Албан ёсоор бүртгүүлээгүй гэж үзсэн бүтээгдэхүүний нэг нь барагшунтай наалт, нөгөө нь тосон түрхлэг байжээ. Уг хоёр бүтээгдэхүүний тухайд анхан шатны шинжилгээгээр сөрөг нөлөөгүй, хэрэглээнд нэвтрүүлж болно гэсэн дүгнэлт гарчээ. Мэдээлэл цацагдсанаас хойш борлуулалт 0 зогсолт хийж, харилцаатай бүх байгууллагууд нь бүтээгдэхүүнээ буцаах болсон байна. Хүргэлтэд явдаг машинууд ч буцаалт хийсээр өнөөдрийг дуусгаж байгаа гэв.“Тухайн үедээ үйлдвэрийг хаана гэсэн шийдвэр хэлээгүй. Цэвэршүүлсэн барагшуны үйлдвэрлэл явуулж болно гэж хэлж байсан. Харин өчигдөр өглөө прокурорын тушаалтай орж ирсэн. Үнэхээр юу болж байгааг бид нар ч ойлгоогүй” гэж "Монгол Алтайн барагшун" компанийн борлуулалтын менежер Ж.Мягмардорж ярьсан юм

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18