ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ОХУ-ЫН 12 ТАМИРЧИН ЭРХЭЭ ХАСУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Олон улсын Спортын Арбитрийн шүүхээс хүч тамир нэмэх сэргээш хэрэглэсэн үндэслэлээр тэмцээн уралдаанд орох эрхийг нь хассан хөнгөн атлетикийн 12 тамирчны дунд Лондоны 2012 оны Олимпийн өндрийн харайлтын аварга Иван Ухов багтсан талаар ВВС агентлаг мэдээллэв. И.Уховын 2012 оны Олимпоос эхлүүлээд гурван жилийн хугацаанд оролцсон тэмцээний үр дүнг хүчингүйд тооцож, Их Британийн тамирчин Роберт Грабарз мөнгөн медаль хүртэхээр болж байгаа юм байна. Допингийн эсрэг дэлхийн агентлагаас гаргасан МакЛарений тайланд дурдсанаар эрхээ хасуулсан 12 тамирчин нь ОХУ-ын төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн нэмэлт бэлдмэлийн хөтөлбөрт хамрагдсаныг бармтаар нотолжээ. Дээрхи тамирчдын дунд өндрийн харайлтын дэлхийн аварга Светлана Школина, алх шидэлтийн алтан медальт Татьяна Лисенко нар орсон бөгөөд тэмцээнд оролцох эрхийг нь найман жилээр хасахаар шийдвэрлэсэн юм байна.

Лондонд 2012 онд болсон Зуны Олимпийн наадмын үеэр нийт 120 тамирчин допинг хэрэглэсэн нь илэрсэн бөгөөд түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болон тэмдэглэгджээ. Мөн түүний өмнөх буюу Бээжингийн 2008 оны Олимпийн үеэр 86 тамирчин допингийн сорилд бүртгэгдсэн нь тухайн үедээ түүхэн дэх хамгийн үзүүлэлт болж байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18