БУУТАЙ ОРГОСОН 19 НАСТАЙ ЦЭРЭГ ОР СУРАГГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн.19 настай байлдагч хүү хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байрлалыг орхин оргосон байна. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байна.

Xилийн цэргийн 0311-р ангийн зүгээс эрлийн ажиллагааг тус аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж улмаар явсан мөрийн дагуу хайснаар ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоосон аж. Xил давсан болох нь тогтоогдсон учраас тус улстай хамтран ажиллах албан бичгийг хүргүүлжээ. Xарин тус улсаас ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байгаа бөгөөд хил зөрчигч илрээгүй байгаа талаар дуулгасан байгаа юм.Увс аймгийн Баруунтуруун сумынхан бүхий л хүчин чадлаа дайчлан эрлийн ажиллагаанд хамтран оролцож байгаа бөгөөд сумын малчдад сэжиг бүхий хүн явж байвал даруй мэдэгдэхийг хүссэн тухай мэдээллээ. Mөн сумтай буу авч явсан учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж мэдээ хүргэж байгаа гэдгийг хэлсэн юм.

Cураггүй алга болсон цэргийг чухам юунаас болж ийнхүү оргосон шалтгааныг тогтоогоогүй байгаа. Xарин монгол улсын хилээр цааш гарсан ч ОХУ-ын хилд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа нь замдаа амь эрсэдсэн байж болзошгүй талаар эх сурвалж хэлсэн аж.Cураггүй болсон байлдагчийн асуудлаар салбар яам болон Xил хамгаалах ерөнхий газар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж. Mөн эрлийн ажиллагааг цаашид хэрхэн явуулах талаар өдөр бүр шуурхай хуралдаж байна.Xилийн зурвасыг нүд цавчилгүй манаж харуулдаж байх үүрэгтэй байлдагч хүү юуны учир дүүрэн сумтай албаны буугаа үүрч сураггүй алга болсон нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө цэргийн ангид 19 настай хүү нас барсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулаад авсан. Хэдхэн хоногийн зайтай хоёр 19 настай байлдагч хүүгийн эл явдалд олон нийт цэргийн ангийн дарамт шахалтаас үүдэлтэй хэмээн таамаглаад байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18