ОРОН СУУЦНЫ ОРЦОНД ОРЖ ИРСЭН ШАР ШУВУУГ БАЙГАЛЬД НЬ БУЦААН ТАВИЛАА

О.Шүрэнцэцэг
2019/02/02

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 25 дугаар байрны орцонд шувуу байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиход тус байранд шар шувуу байсан тул барьж, анхан шатны үзлэг хийхэд ямар нэгэн өвчин эмгэггүй, анзаарагдах гэмтэл бэртэл байгаагүй тул байгальд нь эргүүлэн тавилаа. Уг шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, ихэнх нь ганцаар амьдардаг шөнийн идэвхтэй шувууны тоонд багтдаг. Шар шувуу нь жижиг мэрэгч, хөхтөн бусад шувуу бөгөөд загасаар хүртэл хооллодог, нүд нь ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чадахгүй, толгойгоо 180-270 градус хүртэл хөдөлгөж эргэн тойрноо хардаг бөгөөд холын хараа сайтай ч ойр орчмоо тод ялгаж харж чаддаггүй, өчүүхэн төдий гэрэлд ч маш мэдрэмтгий шувуу юм. Хамгийн жижиг төрөл нь 31 гр жинтэй, 13.5 см байх бол томдоо 60-71см, 2 м хүртэл далавчтай, 4.5 кг хүртэл жинтэй байдаг байна.

Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө шалтгаалан жил бүр 2-12 ширхэг хүртэл өндөг гаргадаг байна.

Мэдээлэл өгсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн А.Одмаад талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.

image


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18