ФЭЙСБҮҮКЭЭР ТАНИЛЦАЖ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/01

Өнгөрөгч онд цахим орчинд бага насны охид фэйсбүүкээр бусадтай танилцаж, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдол нийслэл хотод олон гарсан билээ. Цахим орчин ашиглан дэлгэцний цаанаас уран гоё үгээр хуурч, насаа нуун уулзаж, охидыг бузарлан өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчид гаршсан. Хүчирхийлэгчид охидтой үеийн мэтээр харилцаж итгэлийг олж, хамт хоолонд орох, кино үзэх санал тавих, үерхэх зэрэг шалтгаанаар уулзаж гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдол олон гарч буй. Фэйсбүүкээр танилцсан тэр найз чинь гэмт хэрэгтэн байх магадлал маш өндөр гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа юм. Он гарснаас хойш орон нутагт фэйсбүүкээр таницлсан бага насны охиныг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр Увс аймагт 14 настай эмэгтэй М нь фэйсбүүкээр танилцсан эрэгтэй 20 настай О гэгчид хүчирхийлүүлсэн байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 20 настай О нь бага насны хүүхэдтэй зориудаар дотно харилцаа үүсгэж улмаар насаа нууж танилцсан байгаа юм. Хэсэг хугацаанд харилцаж танилцсаныхаа дараа хуурч уулзан хүчирхийлээд хэргийн газраас зугтаасан байна. Одоогоор дээрх этгээдийг Увс аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа гэлээ.

Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Архангай аймаг "Эрдэнэбулган суманд тоотод тус тоотод суух эмэгтэй 12 настай М-г ... тоотод суух 19 настай эрэгтэй Т нь хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг 01:45-д авч, шалгаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр