ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ, СОЛИХ, НӨХӨН ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/01/31

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж төрийн үйлчилгээ иргэдэд нээлттэй, ил тод хүрч байгаа эсэх, шат дамжлагыг бууруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тус төвийн жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, эрх сэргээх, ангилал ахиулах, үнэмлэхний лавлагаа өгөх, тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгож буй үйл явц болон мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж ажиллажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал цаашид хэрхэх талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх "Тухайн байгууллагын зарим үйл ажиллагаа цахимжсан, иргэдэд хүргэж буй үйлчилгээ сайжирсан байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр засч залруулах зүйл бас байна. Жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэх, дагалдах хор хэрэгслийг худалдан авахад жилд дунджаар 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг ч жил бүр л бэлдэц тасарсан гэдэг шалтгаанаар үнэмлэх хэвлэгддэггүй, түр үнэмлэх олгодог. Үүнийг дагаад иргэдэд хүнд суртал, чирэгдэл учирдаг энэ байдлыг арилгах, жолооны үнэмлэх захиалах, олгох үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй болгох шаардлага байна.

Жолооны үнэмлэхийг цахимжуулснаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлага багасна. Мөн жолооны дамжаануудын чанар, стандартыг сайжруулж адестатчлах юм. Ингэснээр хариуцлагатай жолооч бэлтгэгдэж, зам, тээврийн осол хэргийн гаралт буурна" хэмээн ярьсан юм.

Өчигдөр/01.30/ жолоодох эрхийн үнэмлэх олгох, нөхөн олгох, солих үйл ажиллагааг цахимжуулах, олон нийтэд нээлттэй болгох талаар Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлжээ.Хэлэлцүүлгийн үеэр Бүртгэл, хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд ярихдаа "Нийслэлийн иргэд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд өөрийн биеэр ирж үнэмлэх захиалж байгаа. Иргэдийн материалыг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэвлэдэг, орон нутгийн иргэд тухайн газрынхаа Цагдаагийн байгууллагаар дамжуулан захиалдаг юм. Шуудангаар дамжин ирж буй учраас хэвлэгдээд иргэнд очиход 15-20 хоног шаардагддаг. Энэ үйлчилгээг бид иргэдэд хэрхэн ойртуулах, цахимжуулах, үнэмлэхний захиалга яаж авах талаар өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд ярьж байна. Манай төв нь Монгол шуудан компанитай хамтран ажиллаж нийслэлийн иргэдийн жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж байгаа. Дараагийн шатанд орон нутаг, аймаг, сумдын иргэдийн үнэмлэх захиалах материалыг "Монгол шуудан" ХК-ийн салбаруудаар дамжуулан авах талаар ярьж байна.

Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд жолоодох эрхийн шалгалтыг туршилтын журмаар цахимаар авч эхэлсэн юм. Энэ ондоо багтаагаад улсын хэмжээнд цахимаар шалгалт авах бэлтгэл ажлыг бид ханган ажиллаж байна" хэмээв.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, 2019 онд багтаан цахимаар жолооны үнэмлэх захиалах, нөхөн олгох ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18